Дональд Трамп Афганистанд гэнэтийн айлчлал хийв
2019-12-13

Тэрбээр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзсанаас гадна, Баграм нисэх хүчний баазад байрлаж буй Америкийн цэргүүдтэй уулзаж, Талархлын баярын мэнд хүргэсэн байна. Энэ нь Д.Трампын Афганистанд хийж буй анхны айлчлал юм. Хамгийн сүүлд 2014 онд тус улсад түүний өмнөх Ерөнхийлөгч Барак Обама айлчилж байсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийг үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О'Брайен, Цагаан ордны тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвэни нар дагалдан явжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Марк Милли Афганистанд тусдаа хүрэлцэн очсон байна.

Д.Трамп өнгөрсөн долоо хоногт Афганистаны Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, түүнийг Вашингтонд албан ёсоор айлчлахыг урьсан юм. Хоёр орны удирдагчид мөн хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнтэй энхийн гэрээ байгуулах төлөвлөгөөнд тусгасан долоон заалтын талаар хэлэлцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн Ганитай ярилцах үеэрээ Кабул хот дахь Америкийн их сургуулийн  америк, австрали профессор нарыг суллахад тусалсанд талархал илэрхийлжээ. Их сургуулийн багш нарыг талибууд 2016 оны наймдугаар сард олзолсон байна.


М.ӨНӨРЖАРГАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Та сэтгэгдлээ манай системд нэвтрэн бичиж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд info.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11318649 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:
Сэтгэгдэл:
топ 20 мэдээ