Монгол морьд уран зурагт
2019-12-13

Тус үзэсгэлэнгийн эхэнд “Монгол морь нь төв Азийн тал нутгаас ирэлтэй, морь нь хүн төрөлхтний дотно найз, үнэнч хань байсаар ирсэн. Монгол морь нь халуун, хүйтэнд тэсвэртэй, өвчин эмгэгийг эсэргүүцэх чадвартай зэрэг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэгдсэн 40 уран зургийн шилдэг бүтээл нь “Монгол морины хүнд бэрх байдалд тэсвэртэйгээр урагш давших, зорьсондоо хүрэхгүй бол буцдаггүй” эрэмгий чанарыг тодруулж, “Монгол морийг дээдлэх үзэл санаа”-г дэлгэрүүлэх утга агуулгыг бүрэн илэрхийлсэн байна” хэмээн бичжээ. Олныг нуршилгүй тус үзэсгэлэнгийн зарим зургийг фото булангаараа онцлон хүргэж байна. Харин та өөрийн биеэр очиж үзэхийг хүсвэл өнөөдөр Монголын Уран зургийн галерейг зориорой. Тус үзэсгэлэн өнөөдрөөр дуусгавар болж буй юм. 


М.ӨНӨРЖАРГАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Та сэтгэгдлээ манай системд нэвтрэн бичиж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд info.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11318649 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:
Сэтгэгдэл:
топ 20 мэдээ