С.Отгонгэрэл:Авлигын гэмт хэрэг далд хэлбэрээр үйлдэгддэг учраас иргэдийн оролцоо маш чухал
2019-12-13

-Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр АТГ болон хуулийн байгууллагууд хамтарч нэгдсэн зөвлөгөөн хийлээ. Өргөн хүрээнд зохион байгуулагдсан зөвлөгөөний ач холбогдлын тухайд та юу хэлэх вэ?

-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд Авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог. Энэ өдрийг манай улс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвийн дор бүхий л хуулийн байгууллагыг хамруулан зөвлөлдөж өнгөрөөж байна.

Өнгөрөгч долоодугаар сараас хойш АТГ-ын Олон нийтийн зөвлөл шинэ удирдлагатай нягт хамтран ажиллаж ирлээ. Монгол Улс авлигын индексээрээ нэлээд доогуур байрт явдаг. Тиймээс авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргах, олон нийтийн дэмжлэгтэйгээр авлигын эсрэг тэмцэх нэгдсэн бодлоготой болох зорилготой энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан хэрэг.

-Иргэдийн хяналт, олон нийтийн мэдээлэл авлигыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг гэх юм билээ?

-Тийм шүү. Авлигын гэмт хэрэг далд хэлбэрээр үйлдэгддэг учраас иргэдийн оролцоо маш чухал. Энэ чиглэлийн байгууллага дангаараас ажиллахаас илүүтэй иргэд мэдээлэл өгөх нь бодит үр дүнд хүрдэг гэж дэлхий нийтэд үздэг. Тиймээс ч АТГ-ын дэргэд иргэдээс гомдол мэдээлэл авдаг шууд утас ажиллуулж байна.

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр танай зөвлөлийнхөн ямар ажил санаачилж, хэрэгжүүлж байна вэ?

-Хээл хахууль, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээллийг АТГ-т өгч байхыг иргэдэд уриалж байгаа. АТГ-ын дарга З.Дашдаваа өнөөдөр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ энэ талаар бас онцолсон. Олон нийтийн зөвлөлийн зүгээс энэ ажлыг дэмжиж ажиллана.

-АТГ шалгаж байгаа хэргүүдийнхээ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг. Тэрхүү мэдээлэлд дурдагдсан хүмүүсийг цахим ертөнцөөр ялладаг нь энгийн мэт үзэгдэл болсон. Ер нь, АТГ-ын зүгээс ингэж мэдээлэл өгдөг нь зөв үү?

-АТГ хуулийн хүрээнд л ажиллаж ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн а


М.ӨНӨРЖАРГАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Та сэтгэгдлээ манай системд нэвтрэн бичиж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд info.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11318649 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:
Сэтгэгдэл:
топ 20 мэдээ