Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна
2019-12-13

арин иргэд хохирч үлдсэн. Алт угааж байсан залуугийн хүүхэд тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий төрсөн бол сүрьеэтэй гэж оношлосон өвгөний дотор эрхтэн нь битүү идээлэн өөд болж, хамуутай гэж оношлогдсон бүсгүй хөлөө тайруулан, хорт хавдар оноштойгоор эмчлүүлж, үй олон үсгүй тугал Хонгорт өнөөг хүртэл төрсөөр байгаа тухай сэтгүүлчид олон арван баримт дэлгэсэн ч энэ хэрэг чимээгүйхэн дарагдсан.

Тэгвэл өнөөдөр Дархан-Уул аймагт дахин алттай холбоотой томоохон маргаан дэгдэж, аймаг орон нутгийн удирдлагууд хууль зөрчсөн асуудалд нэр холбогдоод байна. Тус аймгийн Засаг дарга С.Насанбат  2019 оны 7 сарын 3-нд Дархан-Уул аймгийн ИТХ хуралд  бичил уурхайн зориулалтаар “Дархан хайрханы өсөх үр” , “Батхишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих”,  “Дархан хайрханы хөндий” , “Хайрхан алтан буудай”, “Шарын голын ах дүүс”, “Шарын гол Дэлгэрэх хайрхан” , “Тэмүүлэн үржих” зэрэг зохион байгуулалттай нөхөрлөлд 34.36 га газар ашиглуулах асуудлыг оруулж иржээ. Гэвч Аймгийн ИТХ-ын гишүүд  “Бичил уурхайн асуудлыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Тухайн үед Аймгийн Засаг дарга С.Насанбатын оруулж ирсэн дээрх найман  бичил уурхайн хоёр уурхайг ухаад дууссан, гурвыг нь ухаж байсан, үлдсэн гурван уурхайг ухахаар зэхэж байсан учраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд түүний саналыг хүлээж аваагүй бөгөөд “Уурхайн газрыг хууль бусаар  алт олборлогчдод өгч, ашиглуулсныхаа дараа асуудлыг ИТХ-д оруулж ирлээ” хэмээн Засаг даргаа буруутгажээ.  ИТХ-ын гишүүд тухайн үед  аймгийн Засаг дарга С.Насанбатад хууль бусаар ашиглаж байгаа  газруудыг эргүүлж авах, Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулахыг шаардсан ч  энэ асуудал нам гүм өнгөрчээ. Газар нутгаа сэндийчин, хууль бусаар алт олборлож байхад Аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаа нар ямар ч арга хэмжээ авсангүй. Харин ч тэдний хууль зөрчсөн үйлдлийг хаацайлан Аймгийн ИТХ-аар баталгаажуулах гэж оролдож байв. Өнөөдөр Дархан-Уул аймгийн 34.36 га газраас хэн, хэзээ, хэр хэмжээний алт ухаж авсан, хаана тушаасан, ямар ашиг олсон гэдэг нь тодорхой бус байна.


М.ӨНӨРЖАРГАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Та сэтгэгдлээ манай системд нэвтрэн бичиж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд info.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11318649 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:
Сэтгэгдэл:
топ 20 мэдээ