БОЛОВСРОЛ Хүүхдийн номыг 30-60 хувийн хямдралтай худалдаалах өдөрлөг болж байна 0 Tweet
2019-12-13

Нээлтийн үеэр номонд дуртай бяцхан уншигчид өөрсдийн ая дуугаар зохиолч ах, эгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, Хүүхдийн төв номын сан  “Ээжээ номын санд очъё” шинэ номын дээжээр уран бүтээлчдэд бэлэг барьжээ.

Хүүхэд бүрийн дуртай шинэ жилийн баяраар эрүүл мэндэд хортой амттан биш харин оюун ухааныг нь тэлэх ном бэлэглэхийг эцэг эхчүүдэд уриалж буй уг өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр уран бүтээлч, зохиолчид номоо 30-60 хувь хямдруулан худалдаалах юм.

Мөн хүүхэд багачууд дуртай шүлэг, дуугаа уншиж, дуулж болох чөлөөт тайз, нээлттэй микрофон, өвлийн өвөөд илгээх захидлын уралдаан, зураг зурж, цаасаар урлаж болох “Уран бүтээлч” булан гээд олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж буй.

Бичсэн номынх нь талаар зохиолчтой ярилцаж, гарын үсгийг нь авах, хамт зураг даруулан “Амттай-ном” сугалааг бэлгэнд авч өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг хүүхдийн уран бүтээлч нар олгож байна.

Хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээний үеэр ээж аавуудад зориулсан “Хүүхдийн уншлагад эцэг эхийн оролцоо”, “Уншлагаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь”  зэрэг сонирхолтой илтгэл, чөлөөт хэлэлцүүлэг хийх бөгөөд зохиолч Б.Ганчимэг, Ш.Солонго нарын олон уран бүтээлчийн шинэ номын нээлт болно. 


М.ӨНӨРЖАРГАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Та сэтгэгдлээ манай системд нэвтрэн бичиж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд info.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11318649 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:
Сэтгэгдэл:
топ 20 мэдээ