Д.Лүндээжанцан нарын “Хар Үндсэн хууль”
2019-12-13

Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “олигарх цөөнхийн бүлэглэл” чинь өөрсдийгөө биш, Үндсэн хуулийг харлуулж харагдуулаад байгаа юм. Тэд, улс орон ард түмний эрх ашгаас урваж санасандаа хүрлээ. Ардчилсан Үндсэн хуулийн минь “сэг”л үлдлээ. Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Г.Занданшатар нарт ямар зорилго байв?! Энд гуравхан зорилго байсан.

Нэгдүгээрт: Монголд гучаад жил тогтсон МАНАН-мафийн тогтолцоог тэр чигт нь авч үлдэх

Хоёрдугаарт: МАН мөрийн хөтөлбөртөө орсон “Үндсэн хуулийг өөрчилнө”гэсэн амлалтаа ямарч үнээр хамаагүй биелүүлсэн болох

Гуравдугаарт: Ордны хуйвал­даанаа хэнтэй ч хамсан  гүйцэтгэхэд бэлэн байв. Зарим хүн “чөтгөртэй” ч хамсахад бэлэн байсан байх гэх.

Энэ гурвыгаа би жаахан тодотгоё. Улс төрд шинэ залуу, шударга хүмүүс орж ирээд МАНАН-мафийн бүлэглэл ганхахад хүрснийг та нар сүүлийн хэдэн жилд харж байгаа. Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Сү. Батболд… гээд толгойлогчид нь өндөр албан тушаалаасаа бууж, бараг бүгдээрээ шалгагдаж, зарим нь хоригдож үзлээ. Тэр мафийн бүлэглэлийг нүцгэн цээжээрээ хамгаалж ирсэн шүүх прокурор, тагнуул, авлигатай тэмцэх газрынхан ч өөрчлөгдөж зарим нь гадаадад орогнох газраа бараадаж байгаа сураг байна. Энэ МАНАН-мафийн бүлэглэлийг “гол”-ыг нь тасалчихгүй авч үлдэх шалтгаанаар, зайлшгүй Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болсон. Үүнд гол хамсаатан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд, АН–ын Улсын их хурал дахь удирдлагууд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын хүмүүс голлох үүрэг гүйцэтгэлээ. Ингээд л хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтийг “Ордны хуйвалдаан” гэж нэрлээд байгаа юм.


М.ӨНӨРЖАРГАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Та сэтгэгдлээ манай системд нэвтрэн бичиж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд info.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11318649 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:
Сэтгэгдэл:
топ 20 мэдээ